Legal Counsel

AND Global

Ulaanbaatar, Mongolia Posted 3w ago
Log in to apply
“АНД Системс” ХХК (“Компани”) болон түүний толгой, охин, хараат компани (хамтад нь “Группийн оролцогч компани”)-уудын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэх үүрэг:  * Компани болон Группийн оролцогч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх; * Компани болон Группийн оролцогч компаниас байгуулах гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах; * Компани болон Группийн оролцогч компанийн засаглал, комплаeнсыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт бичиг боловсруулах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх; * Компани болон Группийн оролцогч компанийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх; * Компани болон Группийн оролцогч компаниас гарах баримт бичиг, албан бичгийн төсөл боловсруулах, боловсруулсан төслийг хянах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх; * Компани болон Группийн оролцогч компанийг аливаа гуравдагч этгээд, төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн өмнө төлөөлөх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; * Компанийн шууд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх бусад ажлуудыг хийж гүйцэтгэх. Тавигдах Шалгуур: * Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; * Мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан туршлагатай; * Хууль зүйн дүгнэлт хийх, баримт бичиг боловсруулах чадвартай; * Монгол хэл, бичгийн өндөр чадвартай; * Багаар ажиллах чадвартай; * Хувийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай; * Компьютерын хэрэглээний программ ашиглах чадвартай; * Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.

See how well you match this job

Upload your resume and we’ll score your fit for this role and 6 similar roles — then tailor your CV to it with AI. Free, no credit card.

Check your match

Similar jobs

Explore related jobs